“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ 24 ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага, зарлигийн дагуу зохион байгуулагдаж буй “Оюутан-Цэрэг” хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтад хамрагдах оюутнуудыг 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Батлан хамгаалахын их сургуулийн байранд Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэгээр оруулсан байна.

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 8 их, дээд сургуулиас хүсэлт гаргаж, болзол, шаардлага хангасан 24 оюутан эрүүл мэндийн үзлэгт тэнцэн “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамрагдаж эхэллээ.

Цэргийн тусгай бэлтгэл, сургалтыг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн 8 дугаар сарын 15-ныг хүртэл явуулах юм.

Leave a Reply

  • Facebook