ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦЖЭЭ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдсан шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ажиллагааг 06 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд шинэ цэргийн сургалтын төв, хилийн цэргийн анги байгууллагуудад ёслол төгөлдөр боллоо.

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа оролцож, шинэ цэргийн сургалтын төвд ажилласан дэслэгч М.Болдбаатар, ахлагч Л.Чимэддорж нарыг дүүргийн Засаг даргын “Талархал”, мөнгөн шагналаар шагнажээ.

Шинэ дайчид 45 хоногийн хугацаанд нийт 272 цагийн сургалт зохион байгуулж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцаж, Цэргийн тангаргаа ийнхүү өргөсөн байна.

Leave a Reply

  • Facebook