18 ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТНУУД ДОХИОНЫ ХЭЛНИЙ ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

IMG_0117

Чингэлтэй дүүргийн 18 хорооны нийгмийн ажилтнууд “Дохионы хэл”-ний сургалтаа амжилттай төгсч, чадамжийн гэрчилгээгээ 6 дугаар сарын 15-нд авлаа.

“Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд явуулсан сургалтад хамрагдан 18 хорооны нийгмийн ажилтнууд “ Халуун элгэн нутаг”, “Зөөлөн зөөлөн замбуулин” дууны үгийг “Дохионы хэл”-ээр үзүүлж, хэрхэн сурснаа харуулсан юм.

Сургалтыг 29 дүгээр тусгай сургуулийн багш М.Сарантуяа удирдан явуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газраас сургалтад ач холбогдол өгч хамтарч ажилласанд талархал илэрхийлэв.

Дохионы хэлний чадамжийн гэрчилгээг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гүррагчаа нар гардуулж өгөв.

IMG_0114

Leave a Reply

  • Facebook