ИДЭВХ САНААЧЛАГА, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ЗАРИМ ИРГЭНИЙГ ШАГНАЛАА

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Олон нийт – Цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” өдөрлөгийн арга хэмжээг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэлтсийн гадна талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээ нь “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлыг тайлагнах, Хууль Эрх зүйн болон Цагдаагийн байгууллагад хийгдсэн шинэчлэл, үйл ажиллагааг алдаршуулан сурталчлах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, хамтын ажиллагааны ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Нээлтэд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа П.Батбаатар, Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Энэ үеэр Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, Гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлага үр бүтээл гаргаж ажилласныг нь үнэлж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Баянбат, 3 дугаар хорооны урамшилт эргүүл Б.Махбал нарыг хэлтсийн “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Өдөрлөгийн үеэр Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж, иргэдээс санал хүсэлт, мэдээ мэдээллийг авч ажиллаж байна. Мөн Цагдаагийн алба хаагч нараас ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Leave a Reply

  • Facebook