“НЭЭЛТТЭЙ ДҮҮРЭГ” АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нь баримталж буй бодлого, түүний хүрээнд явуулах үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрээ иргэд, аж ахуйн нэгжид ил тод, нээлттэй байх зарчмыг хангах чиглэлээр урьд өмнө хэрэгжүүлж байсан ажлуудыг эрчимжүүлэн өргөжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийн санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр “Нээлттэй дүүрэг” ажлыг эхлүүлээд байна.

Үүний хүрээнд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, дүүргийн цахим хуудсыг хөгжүүлэх, төсөв, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, гарсан шийдвэрүүдийг иргэдэд нээлттэй байлгах, үйл ажиллагаагаа тогтмол сурталчлах юм.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгийг авч хамтран ажиллах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.

As a first mover in the auto space, https://besttrackingapps.com we continue to broaden our relationships with oems while also exploring other opportunities to expand our presence in the car

Leave a Reply

  • Facebook