ЧИНГЭЛТЭЙЧҮҮД САЙН ДУРААР ЦУСАА ХАНДИВЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй сайн дураар цус хандивлах “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа хэлтэс албадын ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо.

Цусаа хандивлах энэхүү арга хэмжээг 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 09-13 цагийн хооронд дүүргийн Тамгын газрын байранд “Шийдлийн гарц” ТББ-ын санаачилгаар, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран зохион байгууллаа.

a157      a158

Цусны  донорын эгнээг өргөжүүлэх, цусны нөөцийг нэмэгдүүлэн, зохих түвшинд хүргэх, байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх, иргэдэд зөв ойлголт мэдээлэл өгөх, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсийг орон даяар өрнүүлэх зорилгоор энэхүү аяныг 2012 оны 9 дүгээр сарын 21-ээс эхлэн 6 сарын хугацаатайгаар зохион байгуулж байгаа юм байна.

Цус хэрэгтэй байгаа хүмүүст цусаа сайн дураар хандивлаж байгаа нь эрдэнэт хүний амь насыг аврах, эмнэлгүүдэд эрсдэлтэй үеийн цусны нөөцийг нь бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаагаараа ач холбогдолтой юм. Иймд “Амьдрал бэлэглэе” аянд иргэдийг идэвхтэй оролцохыг дүүргийн ажилтан албан хаагчид уриаллаа.

a159      a160

 

C2010-555 practice test – practice test software it provides real time c2010-555 exam scenario and gives a detailed explanation for both correct and incorrect detect here answers

Leave a Reply

  • Facebook