У.ЛИГАА: НОМЫГ МИНЬ МОНГОЛ ТҮМНИЙ ХҮРТЭЭЛ БОЛГОЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Олон улсын Энхтайвны шагналт, эрдэмтэн, доктор У.Лигааг шавь нарынх нь хамт 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцлоо.

Засаг дарга Д.Ганболд зуны дунд сарын Шинийн 1-ний билигт сайн өдөр “Монгол орны эмийн ургамлыг Өрнө, Дорнын анагаах ухаанд хэрэглэхүй” номынхоо дээжээс өргөн барьсанд  билигшээж буйгаа хэлээд эрдэм, ном, эд баялгийн билигдэл болсон Чингэлтэй хайрханд Монгол оронд ургадаг 2 төрлийн ургамлаас бусад нь ургадаг тухай эртнээс хэлэлцэж ирсэн талаар сонирхуулж, санал солилцлоо.

Эрдэмтэн У.Лигаа “Энэ номд миний 25 жилийн хөдөлмөрийн үр шим шингэсэн юм” гээд номыг нь Монгол түмний хүртээл болгосонд талархаж байгаагаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод илэрхийллээ.

Олон улсын Энхтайвны шагналт, эрдэмтэн У.Лигаа зохиогчийн эрх бүхий 7 бүтээлтэй юм байна.  “Монгол орны эмийн ургамлыг Өрнө, Дорнын анагаах ухаанд хэрэглэхүй” номд, дүүргийн Засаг дарга Д.Ганбод мялаалга үг өргөсөн бөгөөд өвгөн эрдэмтний номноос Монгол орны эмийн ургамлыг таних, хэрэглэх арга ухааныг мэдэж болохоороо онцлогтой болжээ.

 

 

IMG_0176

IMG_0192

 

 

Leave a Reply

  • Facebook