“ГОЁ ЗАМ”

Энэ үгийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Лхагвасүрэн хэлсэн юм. Үүгээр зогсохгүй “Настай хүн алхахад хэчнээн амар гээч. Ядаж л хөл өвдөхгүй. Дүү минь энэ замыг 16 дугаар хорооны цогцолбороос цааш нь үргэлжлүүлж барих болов уу. Сураг сонсов уу. Сунгаад бариад өгөөч гэж дарга нартаа дамжуулаад өгөөрэй” хэмээн үнэн сэтгэлээсээ хүссэн юм. “Зам дагаж хөгжил, худаг тойрч амьдрал” гэж дүүргийн Засаг дарга Д.Ганболд ярьсан нь үнэний ортой. Энэ жишиг авто замын явган хүний замаар худгаас ус авсан хүнээс эхлээд олон хүн явна. Тэр бүхэнд ая тухтай, шороо, тоосгүй, амар хялбар байвал бүтээн байгуулалтын үр дүн гарч байна гэсэн үг.

Зам дагаж хотын гэр хороололд дэд бүтцийн хөгжил бүрэн утгаараа хүрнэ. Хотын гэр хорооллуудаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо анхны жишиг авто болон явган хүний замтай болох цаг ойртсоор байна. Улс даяар эдийн засгийн хүндрэлтэй байгаа хэдий ч бүтээн байгуулалт Чингэлтэй дүүрэгт зогсолтгүй үргэлжилсээр, өрнөсөөр буйн нэг жишээ нь 16 дугаар хорооны жишиг зам.   Байгалийн чулуу, хайрга, дайрга ашиглаж, Америк технологиор баригдаж байгаа эл замыг дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ“ ХХК-ийнхан тодруулбал, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн өмнөх талбайд Хүннүгийн үеийн хивсийг чулуунд урласан багийнхан ажиллаж байгаа юм.

IMG_0128

IMG_0122

Leave a Reply

  • Facebook