ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ИНЧОНЫ ЁНСУ ДҮҮРЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛНО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн-г 6 дугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа.

Шин Сан Гүн дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “ БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай болох хүсэлт илгээсэн”-ийг уламжилсан юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху-ны хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлээд Үндэсний их баяр наадмын өмнө Чингэлтэй дүүрэгт айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтой талаар ярилцлаа.

Мөн хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичигт 2 тал саналуудаа тодорхой тусгахаар болж, БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын хүсэлтийг Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху-д уламжлахаа илэрхийлсэнээр уулзалт өндөрлөлөө

.INSYON-1

IMG_0244

 

Leave a Reply

  • Facebook