ИРГЭД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖДЭГ БОЛЖЭЭ

IMG_0113

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Борлуулалтын цэг байгуулах ажлын хүрээнд “Даян-Өндөр” ХХК–ий “Алтжин-Бөмбөгөр” худалдааны төвтэй хамтран лангуу түрээсэлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас түрээсийн төлбөрийг төлж өрхийн үйлдвэрлэгчдэд 40 м2 талбай бүхий 9 павилионд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон. Одоогоор Чингэлтэй дүүргийн 48 иргэний бараа бүтээгдэхүүнийг 9 лангуунд худалдаалж 6 сая гаруй төгрөгийн борлуулалт   хийжээ. Зарим өрхийн үйлдвэрлэгчтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонслоо.

 

Ш.СОДНОМ:ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МУУДЖЭЭ

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн. Зөөлөн эд, эдлэлийн оёдолчин мэргэжилтэй. Гэр зуураа захиалгаар оёдог байсан. Одоо бол лангуугаа ажиллуулж байна.

-Таны лангуун дээр хэдэн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн байна вэ?

-Манайхан бүлгийн ахлагч, худалдагч гэсэн зохион байгуулалттайгаар ажилладаг. Зургаан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн байна. Одооноос хөл хөдөлгөөн нэмэгдэж, хүмүүс бас мэддэг болоод байгаа.

-Иргэдийн худалдан авах чадвар ямар санагдав?

-Хүмүүс ирж үзнэ, сонирхоно. Асуухаас авах нь ховорхон. Худалдан авах чадвар муудсан нь мэдэгдэж байна. Тогтоосон үнээсээ ядаж 1000 төгрөг хасч зараач гэж гуйна.

-Үндэсний их баяр наадам дөхлөө. Худалдан авагчдын тоо нэмэгдэх болов уу?

-Наадам дөхсөн учраас асууж, сураглах нь нэмэгдэж л байна. Гэхдээ борлуулалтад мэдэгдэх зүйл алга.

IMG_0115

-Гадаадынхан, жуулчид сонирхож байна уу?

-Саяхан гадаадын хэдэн жуулчин бололтой хүмүүс ирсэн. Монгол дээл сонирхоод Хүннү захтай дэл худалдаж авсан. Манайхнаас ялгаатай нь 500, 1000 төгрөг хасаач гэхгүй хэлсэн үнээр ам.доллараар бодоод авчихаж байна лээ.

-Цаашид худалдан авагчид нэмэгдэх байх аа?

-Дүүргийн удирдлагаас дэмжээд боломж гаргаж өглөө. Үндэсний их баяр наадам, намар тийшээ хурим, найр гээд үндэсний дээл, хувцас борлогдох хугацаа бий. Хүмүүс ч “Чингэлтэйд үйлдвэрлэв” гэдэг лангуунуудыг мэддэг болж байна.

IMG_0117

Д.ЦЭЦЭГДАРЬ: ҮЙЛДВЭРЛЭГЧДТЭЙГЭЭ УУЛЗАЖ ҮНИЙН ТАЛААР ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Та хэддүгээр хорооны иргэн бэ?

-15 дугаар хорооных. Манай лангуун дээр 13 үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн борлуулагдаж байна. Анх нээсэнтэй харьцуулахад хүмүүс мэддэг болжээ.

-Лангуун дээр бараагаа борлуулахаар өгдөг үйлдвэрлэгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Би бол аль болох чанартай, загварлаг, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн авахыг хичээдэг. Тийм шаардлага тавьж л байна.

-Сарын цалин хэдээр тогтсон бэ?

-Худалдагчид сард 200 мянган төгрөгийн цалин, борлуулагдсан барааны 5 хувь хүртэлх урамшуулал авна гэсэн. Одоохондоо хувь аваагүй л байна.

-Яагаад авддагүй билээ?

-Иргэдийн худалдан авах чадвар эрс мууджээ. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ үнийг арай л өндөр, хатуу хэлээд байх юм. Худалдан авагч хэлсэн үнээс 1000 төгрөгөөр ч хамаагүй буулгаж авахыг хичээдэг, гуйдаг. Тэгээд л зохицуулаад   байна. Заримдаа зөрүү үнийг нь төлөх шаардлага тулгардаг. Үйлдвэрлэгчийн үнийг буулгаад өгчихөөр үүнээс өндөр үнэтэй худалдах байсан гэнэ. Бэрхшээл бий, бий.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр гэсэн шүүмжлэл байдаг шүү?

-Нэг үеэ бодоход хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг болжээ. Гэвч манай үйлдвэрлэгчид хэтэрхий өндөр үнэ хэлээд түүнээсээ буулгах дургүй юм. Өрхийн үйлдвэрлэгчид, Засаг даргын Тамгын газрынхан холбогдох хүмүүс уулзаж, үнийн талаар ярилцах хэрэгтэй байна.

-Дүүргээс лангууны түрээсийг төлж байгаа учраас үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн бусад ижил төстэй үйлдвэрлэгчдийнхээс хямдхан байж, эргэлтээ хурдасгах боломжтой юм шиг санагддаг?

-Харин тийм. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас лангууны түрээсийг төлж маш том боломжийг өрхийн үйлдвэрлэгчдэд гаргаж өглөө. Бусад дүүрэг манайх шиг ингэж дэмжсэн эсэхийг мэдэхгүй юм. Энэ боломжийг л өрхийн үйлдвэрлэгчид маань ашиглах ёстой. Бүтээгдэхүүнээ боломжийн үнээр үнэлж, эргэлтээ хурдасгамаар байна шүү дээ.

-Өөр хүндрэлтэй зүйл юу байна вэ?

-Өрхийн үйлдвэрлэгчид чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн авчирч өгнө. 1980-аад оны үеийн загвартай хүүхдийн хувцасыг хэн авах вэ. Тэгээд өндөр үнэтэй. Зарим нь өлгүүргүй, гялгар уутгүй авчирна. Лангууны худалдагч өөрөө өлгүүр хадаж, гялгар уут авч хийх жишээтэй. Ийм тохиолдолд 200 мянган төгрөгийн цалин амьдралд хүрэлцэхгүй шүү дээ.

IMG_0145

IMG_0123

IMG_0125

IMG_0127

IMG_0128

IMG_0129

IMG_0131

IMG_0132

IMG_0134

IMG_0137

Leave a Reply

  • Facebook