“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ” ХУУЛЬ ЭНЭ ОНЫ 3 ДУГААР САРЫН 01-ЭЭС ЭХЛЭН ХЭРЭГЖИНЭ

2013 оны гуравдугаар  сарын нэгнээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан  “Тамхины хяналтын тухай” хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.

Уг хуулийг хэрхэн хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах талаар нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор хороодын нийгмийн ажилтан, олон нийтийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс зохион байгууллаа.

Сургалтаар “Тамхины хяналтын тухай” хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт  болон хуулийн хэрэгжилт, хяналтыг хэрхэн хийх, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тамхи худалддаг дэлгүүр, аж ахуйн нэгж, хэрэглэдэг иргэдэд хэрхэн ухуулан сурталчилах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.

a161      a162

Сургалтын үеэр сургуулийн нийгмийн ажилтнууд, олон нийтийн байцаагчдад тогтмол мэдээлэл өгөх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор хөнөөлийн талаар энгийн хялбар байдлаар ойлгуулах, тамхи татаж байгаа иргэнийг хэрхэн баримтжуулан хариуцлага тооцох вэ, сургуулийн хүүхдүүд тамхи татвал хэнтэй, ямар байдлаар хариуцлага тооцох талаар санал солилцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Дээрх хуулийн хэрэгжилтэнд  бүх  шатны Засаг дарга, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, олон нийтийн байцаагчид, иргэд хяналт тавих бололцоотой юм байна. Харин “Тамхины хяналтын тухай” хуулинд зааснаар хууль зөрчсөн  иргэнийг  50 000 төгрөг, албан тушаалтныг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  10-25 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулан хариуцлага хүлээлгэхээр заажээ.

a163      a164

Apple has https://trymobilespy.com mobile spy reviews been and continues to be a valued partner

Leave a Reply

  • Facebook