“ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ”

IMG_0139

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжиж “Даян-Өндөр” ХХК-ий “Алтжин-Бөмбөгөр” худалдааны төвд 9 павилион, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгчдэд зориулан 1 хороо, “Хишиг дэлгэрэх” ХХК-ий 1 дүгээр 40 мянгатын 7 дугаар байранд “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг байгуулж , Засаг даргын Тамгын газраас сар бүр түрээсийг нь төлж, өрхийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулж, эргэлтийг хурдасгах боломж олгосон. “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн 9 павилионд 48 үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн тавигдаж, 6 сая гаруй төгрөгийн борлуулалт хийгджээ. “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгт 52 үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн 3.4 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйлс борлуулагдаж, 2.5 сая төгрөгийн бүтээгдэхүүний захиалга авчээ. “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгүүдийг байгуулаад удаагүй ч худалдан авагчид, дотоодын үйлдврэлэгчдээ дэмжигчдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байна. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг.

Leave a Reply

  • Facebook