ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН БАЙЦААГЧДЫГ ШАГНАЖЭЭ

 

 

 

 

“Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр” 6 дугаар сарын 12-нд тохиож, баярын хуралд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцжээ.

Энэ үеэр “Улсын хяналтын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрх зүйн мэргэжилтэн Ч.Отгонжаргал, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын “Жуух бичиг”-ээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ж.Сандугаш, Хүнс, хөдөө аж ахуй яамны “Жуух бичиг”-ээр Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ч.Туяацэцэг, Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Д.Пүрэвсүрэн нарыг шагнасан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газрын даргын “Өргөмжлөл”-өөр Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Няманлэлэг, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бадамсүрэн, Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Чулуунчимэг нарыг шагнажээ.

Мөн Ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Г.Хишигжаргал Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон байна.

hya-2

hya-4

 

 

 

Leave a Reply

  • Facebook