ЭРХ ШИЛЖИЖ ИРСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамьяндорж нар 6 дугаар сарын 18-нд Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн хөрөнгө оруулалтын ажлуудын явцын мэдээллийг сонслоо.

Уулзалтад Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын засварын гүйцэтгэгч “Их Даян Бүүвэй” ХХК, 9 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын гүйцэтгэгч “Чинбат” ХХК, 17 дугаар сургуулийн барилгын засварын гүйцэтгэгч “Хүрэл ордон”ХХК-ий төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр гүйцэтгэгч компаниудын ажлын явц, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, санал солилцов.

Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат гүйцэтгэгчдэд урсгал засварын ажлуудаа чанартай, мэргэжлийн хяналтын шаардлагад нийцүүлж, төлөвлөсөн төсөвтөө багтааж, хугацаандаа дуусгахыг анхааруулсан юм.

IMG_0272

Leave a Reply

  • Facebook