ЖЕНДЕР, ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

IMG_0282

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, цагдаа, шүүхийн байгууллагын удирдлагуудад “Гал голомт” үндэсний хөдөлгөөн, “Глобал сан” хамтран “ХДХВ, ДОХ-ын төсөл”-ийн хүрээнд жендер, хүний эрхийн талаар сургалтыг 6 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулж байна.

Сургалтаар “Жендер”-ийн эрх тэгш байдлын тухай Монгол Улсын хууль, Засгийн газрын дунд, хугацааны стратегийн тухай Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Хүний эрхийн тухай ерөнхий ойлголт, хүний эрх, хувийн нууцын талаарх эрхзүйн орчин, түүнийг хангахад цагдаа, шүүх, хуулийн байгууллагуудын үүрэг, зорилт, тулгамдаж байгаа асуудлын талаар Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн, Хуульзүйн ухааны доктор П.Оюунчимэг нэр илтгэл тавьлаа. Сургалт Монгол дахь хүний эрхийн байдал ба ХДХВ-ийн халдвар тээгч болон эрсдэлт бүлгийн хүний эрхийг хангах үйл ажиллагааны сургамж, шийдвэрлэх арга зам сэдвээр хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

IMG_0278

IMG_0283

IMG_0280

Leave a Reply

  • Facebook