ЭНХ ЦАГИЙН ЭГЭЛ БААТРУУДЫГ ШАГНАЛАА

IMG_0031

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй нэр бүхий ажилтан, албан хаагчдыг, энх цагийн эгэл баатруудыг  Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Д.Ганболдын захирамжаар шагнав.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан нар 6 дугаар сарын 19-нд гардуулж өглөө.

Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн Салааны захирагч Х.Маамуу, В.Мөнхдэлгэр, А.Батмөнх, Гал сөнөөгч М.Эрдэнэбаатар, Б.Нямдаваа, Д.Жанчив, О.Эрдэнэбулган нарыг шагналаа. Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Д.Бямбасүрэн, Д.Чинтөмөр нарыг шагнаж, зарим гал сөнөөгчдөд мөнгөн дэмжлэг үзүүлэх батламж гардууллаа.

IMG_0060

IMG_0074

IMG_0078

IMG_0042

IMG_0046

IMG_0070

IMG_0052

IMG_0058

IMG_0088

Leave a Reply

  • Facebook