ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТРУУДЫНГАВЬЯАГ ҮНЭЛЛЭ Э

IMG_0451

Чингэлтэй дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй нэр бүхий ажилтан, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Д.Ганболдын захирамжаар шагнав.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан нар 6 дугаар сарын 19-нд гардуулж өглөө.

Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн Салааны захирагч Х.Маамуу, В.Мөнхдэлгэр, А.Батмөнх, Гал сөнөөгч М.Эрдэнэбаатар, Б.Нямдаваа, Д.Жанчив, О.Эрдэнэбулган нарыг шагналаа. Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Д.Бямбасүрэн, Д.Чинтөмөр нарыг шагнаж, зарим гал сөнөөгчид мөнгөн дэмжлэг үзүүлэх батламж гардууллаа.

IMG_0473

 

Leave a Reply

  • Facebook