АВРАХ, ГАЛ УНТРААХ 10 ДУГААР АНГИЙН АХМАДУУДЫГ ДҮҮРГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

IMG_1159

Чингэлтэй дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Аврах , гал унтраах 10 дугаар анги үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг дарга Д.Ганболд захирамж гаргаж,  тус ангийн 44 ахмадыг Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан.

Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд нар 6 дугаар сарын 20-нд гардуулж өгөв.

Энэ үеэр 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд Үйлчилгээний гавьяат ажилтан П.Отгон, ахмад настан Ц.Дашзэвэг нарт өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

IMG_1151

IMG_1160

IMG_1171

IMG_1165

IMG_1158

IMG_1176

IMG_1175

IMG_1186

IMG_1163

Leave a Reply

  • Facebook