ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ТУРК УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Мустафа Сарнычтай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Ганболд ноён Элчин сайдад өнгөрсөн онд Туркийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт Анкарагийн нэрэмжит гудамжийг иж бүрэн тохижуулж, нийслэл хотын нүүр царайг чимсэн орчинг нэгээр нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсанд нь талархаж байгаагаа нийт иргэдийнхээ өмнөөс илэрхийллээ.

Мөн энэ үеэр Элчин сайд ноён Мустафа Сарныч Монгол-Турк хоёр орны уламжлалт, олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа Чингэлтэй дүүргийг орчин үеийн шилдэг шийдэл бүхий дүүрэг болгон хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа онцолсон юм.

Ich hab schon oft von unzufriedenen studis gehrt, die die note fr ein modul, in das sie ganz viel zeit investiert schreib-essay.com/facharbeit/ hatten, als ungerecht empfanden

Leave a Reply

  • Facebook