“НЭГ ЦОНХ”-НЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР 22401 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

Чингэлтэй дүүрэг болон 19 хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 22401 иргэн үйлчлүүлж 22054 санал, хүсэлт хүлээн авч, 21750 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 147778 иргэн үйлчлүүлж 144777 асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook