ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

IMG_1246

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 6 дугаар сарын 23-нд болж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдаж явууллаа. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт 2015 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын мэдээллийг сонслоо.

Дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Сүхбат 108 дугаар цэцэрлэг, 50 дугаар сургуулийн замд хурд сааруулагч шинэчлэн хийсэн. 2012 онд тус зам дээр хийсэн судалгаатай харьцуулахад  хурд сааруулагч хийснээр зам дээр гардаг осол, зөрчлийн тоо буурсан. Мөн “Диана” сургуулийн авто зам хүртэлх зай багатай талбайд хамгаалалтын хашаа барьсан, замын тэмдгийг зарим газарт шинээр бий болгосныг илтгэлээ.

61дүгээр сургуулийн спорт заалны барилгын явц, Хүүхдийн амбулаторийн зарим тоног төхөөрөмж, зуслангийн зам засварын ажил, хуурайшилттай байгаа үед гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх ажлуудын талаар мэдээлэл солилцож, анхаарч ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд үүрэг болгов. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын Тамгын Газрын дарга Ж.Эрдэнэбат, архив бичиг хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болон Үндэсний их баяр наадмын өмнө хийгдэх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл хийлээ.

IMG_1247

IMG_1268

IMG_1287

IMG_1296

IMG_1284

 

Leave a Reply

  • Facebook