ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙГ ШАГНАЛАА

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүрэгтэй хамтран ажилладаг элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг дүүргийн 20 жилийн ойн медалиар шагналаа.

Дүүргийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, дүүрэг, хороодыг хөгжүүлэх, нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажилладаг Японы Засгийн газрын “Өвсний үндэс” төсөл, ЖАЙКА, КОЙКА, Япон Монголын нийгэмлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Мянганы сорилын сан, Өнөөдөр сонин, Өдрийн шуудан, MNC телевиз, MN 25 суваг телевиз, TV 8, STAR, SBN, Eagle телевиз, МҮОНР-ийн Хурд агентлаг, Улаанбаатар радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцов.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэлэхдээ дүүргийн хөгжил цэцэглэлт болон ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд өсөн бойжих таатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө сайн үйлс бүтээж, өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан гадаад харилцагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

It is important to spend time getting ready https://writemyessay4me.org to take the jn0-1330 exam

Leave a Reply

  • Facebook