ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД ХЯТАДЫН ЭНХТАЙВАН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА СУ ЖЭН СҮЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

IMG_1317

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэн Сүй, тус сангийн төслийн хэлтсийн дарга Тиан Гэн, төслийн ажилтан Лиү Жиан, орчуулагч Шан Ха Ла Ту нарыг 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Ганбаяр нар оролцлоо.

IMG_1334

Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн амбулаторийн бүтээн байгуулалт эхэлж, эрчимтэй явагдаж байна. Монголчууд “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж ярьдаг.

Энхтайван хөгжлийн сангийн зүгээс 200 мянган ам. долларын хөрөнгө оруулалтаар Хүүхдийн амбулаторийн тоног төхөөрөмж авахад туслах болсонд талархаж байна” гэв. Мөн Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт байдаг. Чингэлтэй дүүрэгт гэхэд БНХАУ-ын тусламжаар баригдсан 1, 2 дугаар 40 мянгат, Улсын их дэлгүүр зэрэг томоохон барилга байгууламж байдгийг байдгийг онцоллоо.

IMG_1326

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэн Сүй БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийнхаа тухай товч танилцуулаад “Чингэлтэй дүүрэгт Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулатори барих ажлыг эхлүүлсэндээ таатай байна. Энэ бол БНХАУ-ын ард түмнээс Монголын ард түмэнд барьж байгаа бэлэг юм. Хүүхдийн амбулаторийн барилгын бүтээн байгуулалт дуусах үед 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмж авахад туслахаар Энхтайван хөгжлийн сангийн Удирдах зөвлөл дээр шийдвэрлэсэн” гэсэн юм.

IMG_1318

IMG_1337

IMG_1340

IMG_1387

 

 

Leave a Reply

  • Facebook