БАГШ НАР БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Өнөөдөр СТӨ-нд Монголын багш нарын 47 дахь өдрийн баярыг угтан Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас “Эрдэмийн уул” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр  шилдгийн шилдэг 9 номинацийн эздийг 2 дахь жилдээ тодрууллаа. Үүнд “Залуу шилдэг багш”-аар 61-р сургуулийн багш Б.Чанцалдулам, “Цэцэрлэгийн шилдэг багш”-аар 5-р цэцэрлэгийн багш Г.Тэгшбуян, “Бага ангийн шилдэг багш”-аар 57-р сургуулийн багш Б.Урансайхан, “Ахлах ангийн шилдэг багш”-аар 23-р сургуулийн физикийн багш Л.Эрдэнэбаатар, “Сургуулийн шилдэг эрхлэгч”-ээр 24-р сургуулийн захирал З.Чимидрэгзэн, “Цэцэрлэгийн шилдэг эрхлэгч”-ээр 33-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалан, “Үйлчилгээний шилдэг ажилтан”-аар 56-р цэцэрлэгийн ажилтан Ф.Цэнд-Очир, “Боловсролыг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөтөлбөрийн хамт олон, “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр  24-р сургуулийн эцэг эхийн зөвлөл тус тус шалгарав.

Монголын багш нарын 47 дахь өдрийн баярыг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас сургууль, цэцэрлэгүүдийн удирдах ажилтан, багш, ажилтан албан хаагчдаа хөгжүүлэх, дэмжих, урамшуулахад чиглэсэн 3 сарын аяныг зохион байгууллаа. Багш нарын баярыг угтсан аяны хүрээнд:

  • Сургууль, цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын дунд “Заах арга, ур чадварын уралдаан”
  • Суралцагчдын сурлагын амжилтын ахисан түвшинг үнэлэх дүүргийн Засаг даргын нэрэмжит “Стандарт” олимпиад
  • Сургууль, цэцэрлэгийн удирдлагын багийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх “Хамт олны үнэлгээ” санал асуулга
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам”
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилчдын дунд “Гар бөмбөгийн шилжин явах цом”-ын тэмцээн
  • Монголын багш нарын 47 дахь өдөрт зориулсан “Багш тандаа мөргөмүү” баярын хурал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Монголын багш нарын өдрийг угтан зохион байгуулсан дээрх арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 3658 удирдах ажилтан, багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, 6789 хүүхэд багачууд, эцэг эх хамрагдаж, нийт 300 гаруй багшийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, шагнаж, урамшууллаа.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 22 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 28575 хүүхэд багачууд суралцаж, 1221 багш, сурган хүмүүжүүлэгч, 917 ажилтан албан хаагчид сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

In the current job market jncds certification has become necessary for a EssayDragon person to stand ahead of others in competition

Leave a Reply

  • Facebook