ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

IMG_1413

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэн Сүй-г хүлээн авч уулзахдаа 15 дугаар хороонд баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын ажил, Японы олон улсын “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжаар хийгдсэн зарим сургуулийн өргөтгөлийн байдалтай танилцахыг урьсан юм.

Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэн Сүй-тэй хамт дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж нар явж бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэн Сүй БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдаж буй Хүүхдийн амбулаторийн бүтээн байгуулалт саадгүй, эрчимтэй өрнөж байгаатай танилцаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн БНХАУ-ын ард түмнээс найрсаг харилцаатай Монголын ард түмэнд буцалтгүй тусламжаар өгсөн бэлэг” гэдгийг дахин онцолж байв. Мөн дүүргийн Ерөнхий боловсролын 61, 72 дугаар сургуулийн өргөтгөлөөр орж байдалтай танилцлаа.

IMG_1426

IMG_1435

IMG_1447

IMG_1396

IMG_1451

IMG_1472

IMG_1475

\IMG_1484

IMG_1496

 

Leave a Reply

  • Facebook