ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАР СОНГОГДЛОО

Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэдийн нийтийн хурал энэ сарын 25-нд хуралдаж, Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, хороодын Засаг дарга нараа сонголоо.

Хороодын Иргэдийн нийтийн энэ удаагийн хурал нь урьд өмнө байгаагүй өндөр ирцтэйгээр зохион байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл тухайн хороодын иргэд энэ хуралд идэвхтэй оролцож, хороогоо хөгжүүлэх, иргэдийн амьдрал, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал шүүмжлэл хүчтэй өрнүүлэв.

Хурлаар Иргэдийн нийтийн хурлын дарга болон хорооны Засаг даргын сонгуульд нэг хороонд 3-8 хүнийг нэр дэвшүүлэн дарга нараа сонгожээ. Хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар бүгд МАН-аас сонгогдсон байна.

Zur https://ghostwriter-hilfe.com ghostwriter gesucht orientierung kannst du dir hier ein musterschreiben runterladen

Leave a Reply

  • Facebook