16 ДУГААР ХОРООНЫ АВТО ЗАМЫН НЭЭЛТ БОЛЛОО

IMG_1522

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2015 оныг “ Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар гэр хорооллын сул шороот хөрстэй гудамжнуудыг хатуу хучилттай байгалийн чулуун болон бетонон хийц бүхий авто зам, явган замтай болгох ажлыг эхлүүлсэн.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 45, 46-р гудамжинд 767 м2 байгалийн чулуун зам, 1360 м2 бетонон авто болон явган зам, 126,8 м2 эко зогсоол, нийт 2337.8 м2 талбай бүхий 250 у/м авто замыг дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК хийж гүйцэтгэсэн.

IMG_1551

Тус жишиг авто замын нээлт 6 дугаар сарын 24-нд болж, нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал Э.Ганчимэг, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан, 16 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

IMG_1539

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд автозамын нээлтэд хэлсэн үгэндээ “ Бүтээн байгуулалтын ажилд гар, бие, сэтгэл, зүрхээрээ хамтран ажилласан, оролцсон иргэддээ, ажлыг гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнханд, хорооны ажилтнуудад дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс талархаж байна. Энэ зам хөгжлийг дөтлөн иргэдийн хүслийг бүтээх “Хүслийн зам-*Хөгжлийн жим болтугай” гэв.

Замыг нээж ёслолын туузыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал Э.Ганчимэг нар хайчлав.

IMG_1535

IMG_1598

IMG_1685

IMG_1544

IMG_1607

IMG_1588

IMG_1547

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook