“ХҮСЛИЙН ЗАМ-ХӨГЖЛИЙН ЖИМ БОЛТУГАЙ”

IMG_1535

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны жишиг авто замын нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд бүтээн байгуулалтад оролцсон байгууллага, санаачлага гаргаж дэмжсэн иргэддээ талархал илэрхийлээд хэлсэн үгэндээ“Чингэлтэй дүүргээс 2015 оныг ‘’Гэр хорооллын хөгжлийг дэмжих ’’ жил болгон зарласан. Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэхэд төр захиргааны байгууллага иргэдийн хамтын ажиллагаа, ойлголцол чухал байдаг бөгөөд өнөөдөр ч бид хамтын бүтээлийнхээ нээлтийг хийхээр ‘’Хамтдаа’’ цуглараад байна.

Бидний хамтдаа хийсэн бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал орон сууцны хорооллын дундах болон зуслангийн чиглэлийн 33,5 км авто зам, 66,4 мянган м2 явган зам, 5127 ширхэг авто замын болон бусад гэрэлтүүлэг, 24 ширхэг бичил цэцэрлэгийн тохижуулалт, 9000 өрх айлын хаягжуулалт, 26,6 мянган м2 амьд хашлага, 1422 ширхэг бут сөөг гээд цааш хөврөх болно.

IMG_1644

Аливаа ажилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэх үе хамгийн сайхан цаг мөч байдаг бөгөөд бид хийсэн ажлаасаа улам туршлагажиж, цааш хийх ажлын санаа санаачлага ундарч дараагийн ажил руугаа яаран ордог, улирал цаг хугацаагаа тооцон ажилладаг, алдаа дутагдлаа дүгнэж чаддаг байвал хамтын бүтээлүүд маань утгаа олж дүүрэг маань улам хөгжих юм.

Гэр хорооллын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын ихэнхийг дүүрэгт бүртгэлтэй 68 иргэдийн бүлгийн 390 гишүүн хийж гүйцэтгэж байна. Иргэдийн бүлгүүд гэр хорооллын иргэдийн үүсгэл санаачлага, санал хүсэлтэнд тулгуурлан явган шат, гүүр, явган зам тавих, гудамж талбай тэгшлэх, хаягжилт хийх, булаг шанд хамгаалалтанд авах, бичил тохижилтын ажлуудыг хийдэг болсноор ажлын байр нэмэгдэж, иргэдийн амжиргааны түвшин сайжирч, хамгийн гол нь иргэд өөрсдийнхөө амьдарч буй орчныг өөрсдийн гараар өөрчлөн шинэчлэх боломж бүрдсэн.

Өнөөдөр бид гэр хорооллын сул шороот хөрстэй гудамжуудад хатуу хучилттай байгалийн чулуун болон бетон хийц бүхий авто зам, явган зам тавих ажлын хүрээнд 16-р хорооны Согоотын 45,46-р гудамжинд 767 м2 байгалийн чулуун зам, 1360 м2 бетонон авто болон явган хүний зам 126 м2 эко хавтангаар хийсэн зогсоол нийт 2337,8 м2 талбай бүхий 250 у/м авто замыг дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-ийн хийж гүйцэтгэсэнийг хүлээн авахад бэлэн болсон байна.

Ингээд тус ажлыг хийж гүйцэтгэхэд гар бие, сэтгэл зүрхээрээ хамтран оролцож дэмжсэн иргэддээ, ажлыг хийж гүйцэтгэсэн ТҮК-ийн удирдлага ажилчдад, хорооны ажилтнуудад дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс талархаж байгааг маань хүлээн авна уу.

Энэ зам хөгжлийг дөтлөн иргэдийн хүслийг бүтээх ‘’Хүслийн зам, хөгжлийн жим’’ болох болтугай. Хамтын хөдөлмөрөөр бүтсэн бүтээлдээ эзний сэтгэлээр хандаж Чингэлтэй хайрханыхаа өвөрт хамтдаа хөгжицгөөе” гэв.

IMG_1549

IMG_1686

IMG_1541

IMG_1705

IMG_170799

\IMG_1715

IMG_1702

IMG_1704

IMG_1744

IMG_1722

 

 

Leave a Reply

  • Facebook