А.ЦАСАНГУА ОХИНД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд А.Цасангуа охины эмчилгээний зардлыг засаг даргын нөөц сангаас гаргах захирамжийг гаргалаа.

Чингэлтэй дүүргийн 13 хороонд оршин суугч Амаржаргалын Цасангуа нь өнгөрсөн оны 5 дугаар сард халуун усанд санамсаргүйгээр түлэгдэж, 85 хувийн түлэгдэлттэй гэж оношлогдон БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн боловч санхүүгийн боломжгүйгээс эмчилгээгээ дуусгаж чадалгүй эх орондоо иржээ.

А.Цасангуа охины эцэг эх нь уйгагүй хөөцөлдсөний үр дүнд БНСУ-д үргэлжлүүлэн эмчлүүлэхээр болжээ. Гэвч тэдэнд санхүүгийн дэмжлэг шаардлагатай болсон тул харьяа дүүргийнхээ Засаг даргаас дэмжлэг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хүлээн авч, энэ оны 1 дүгээр сарын 21-нд А.Цасангуа охины эмчилгээнд нь зориулан гурван сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.

Das register htte in meinen augen freilich ein wenig ausfhrlicher sein knnen, damit man das buch https://bachelorschreibenlassen.com/ bei bedarf noch mehr als nachschlagewerk benutzen kann

Leave a Reply

  • Facebook