“ЭРҮҮЛ ОРЧИН” АЯН ЭХЭЛЛЭЭ

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, орчны ариун цэврийг сайжруулах, хальтиргаа гулгаа арилгах зорилго бүхий “Эрүүл орчин” аяныг 2013 оны 1 дүгээр сарын 18-наас 3 дугаар сарын 18-ны хооронд дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2013 оны А/13 тоот Захирамжийг хэрэгжүүлэхээр их цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Аяны нээлтийг 1 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд зохион байгуулж нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууцан дундах талбай, гэр хорооллын хальтиргаа гулгаа ихээр үүссэн гудамж, талбайн цас мөсийг цэвэрлэж нийт ажилгүй 360 иргэнийг 2 өдрийн ажлын байраар ханган ажиллуулж дүүргийн хэлтэс, албад, сургууль, цэцэрлэгүүдийг өөрийн байрны ойр орчим болон дүүргээс хуваарьлан өгсөн зам, талбайг цэвэрлүүлж СӨХ, аж ахуйн нэгж, байгууллагууд НИТХТ-н 61 дүгээр тогтоолын дагуу 50м талбайн хальтиргаа гулгааг арилган ажиллалаа.

Их цэвэрлэгээний ажилд нийт хэлтэс, албадын 230 гаруй ажилтан, аж ахуйн нэгж байгууллагын 500 гаруй албан хаагч, хороодын 150 гаруй ажилтан, ажилгүй 360 иргэн, сайн дурийн 1200 гаруй иргэд бүх нийтийн хальтиргаа гулгаа арилгах ажилд оролцлоо.

 

Pandora did not provide any details in its https://www.topspyingapps.com/ confirmation, leaving us left to wonder why the popular streaming service was left out when others like the newly launched beats audio received top billing

Leave a Reply

  • Facebook