БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИДЭВХ САНААЧЛАГА ГАРГАЖ ОРОЛЦСОН ИРГЭДЭЭ ШАГНАЛАА

IMG_1564

“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар хийгдсэн авто болон явган замын ажилд 16 дугаар хорооны оршин суугч, иргэдийн сайн дурын дэмжлэг, туслалцаа байсныг нээлтийн үеэр онцолж байв.  13 дугаар хорооны 14 дүгээр гудамж, 16 дугаар хорооны 45, 46 дугаар гудамжинд хийгдсэн байгалийн чулуун болон бетонон авто замын барихад дэмжлэг туслалцаа, үзүүлж хамтарч ажилласан иргэдийг дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнав.

Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан нар  16 дугаар иргэн Л.Мандаахүү, Н.Лхагвадорж, М.Мягмардорж, Б.Ууганбаяр, Г.Ядмаа, Ц.Зундуй, С.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Б.Семенов нарт гардуулж өглөө.

IMG_1586

 

 

IMG_1566

IMG_1582

IMG_1575

IMG_1573

IMG_1577

IMG_1594

IMG_1596

IMG_1591

 

Leave a Reply

  • Facebook