“ЭРҮҮЛ ОРЧИН” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Эрүүл орчин” аяныг 2013 оны 1 дүгээр сарын 18-аас 3 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулах захирамжийг гаргалаа.

Дүүргийн гэр болон орон сууцны хороолол, байгууллага, аж ахуйн нэгжийн болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас мөсний хальтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд аюулгүй зорчих, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.

Аяны арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороод, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын ажилтан, албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу ойр орчмынхоо 50 м газрын цас мөсийг арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэхээр болжээ.

“Эрүүл орчин” аяны хугацаанд идэвх зүтгэл, чармайлт гарган ажиллаж, олон нийтийг өргөнөөр оролцуулсан хороо, иргэд, аж ахуйн нэгжийг шалгаруулан урамшуулах юм.

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс зохион байгуулж буй “Эрүүл орчин” аян 2013 оны 1 дүгээр сарын 19-ний 11.00 цагаас эхлэх бөгөөд Урт цагаан,Тасганы овоо, Баянбүрдийн тойрог замын хоёр хажуу, Гэсэр сүмийн уулзвар, 4 замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замын зүүн тал, Бишрэлт их дэлгүүр, 25 суваг телевиз, 5 дугаар сургуулийн зүүн талаас Гэрэл төв зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэх юм байна.

Immer freitags finden sie bachelorarbeit schreiben lassen in ihrem blogtipps, wie sie mehr pep in ihre groen und kleinen auftritte bringen und ihren eigenen redestil entwickeln

Leave a Reply

  • Facebook