САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИЛТ ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны зургаадугаар сарын 22-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд болов.

Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Ж.Чимэдцогзол, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн И.Цэвэгмид, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Амарсанаа, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүхбат, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа нар оролцлоо. Хуралдаанаар Хороодын салбар зөвлөлийн ажлыг дүгнэж, 6 дугаар сарын урамшуулал олгох , Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэж, 6 дугаар сарын урамшуулал олгох, “Нэг хороо” 1 сарын аяны зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл хийх, зардал гаргуулах, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ хийлгэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Leave a Reply

  • Facebook