ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНД КАНАДААС ЗАХИАЛГА ИРЖЭЭ

IMG_2054

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга Ж. Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  холбооноосУлсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд Чингэлтэй дүүргээ төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдтэй 6 дугаар сарын 24-нд уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дүүргийн удирдлагуудын уулзалт иргэдийн ахуй амьдрал, бэрхшээл,ажил хөдөлмөр эрхлэлт, дараа дараагийн үйл ажиллагаанд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж нээлттэй найрсаг боллоо. Уулзалт дээр иргэд дүүргээс ажлын байр нэмэгдүүлэх “Бизнес инкубатор төв”-үүд, гудамж талбайд зассан тусгай налуу зам, иргэдийнхээ бүтээлээс бэлэг дурсгалын зориулалтаар худалдаж авдаг зэргийг талархан сайшааж байсан. Энэ үеэр баяртай мэдээ дуулгасан нь “Бизнес инкубатор 3 дугаар төв”-ийн жижиг дунд бизнес эрхлэгч н.Лхагвасүрэн ”Олон улсын үзэсгэлэн худалдаа 2015”-д оролцож Канад улсад 150 эсгий шаахай борлуулах захиалга авсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт 2015 оны 6 сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 9 эрэгтэй, 4 эмэгтэй баг оролцсоноос Чингэлтэй дүүргийн А.Амарсэргэлэн ахлагчтай эрэгтэй баг алтан медаль, Л.Цэцэгмаа ахлагчтай эмэгтэй баг мөнгөн медаль хүртжээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас баг тамирчдын тэмцээнд оролцох замын зардал, Эрдэнэт хотод байрлах байр, хоолны зардлыг шийдвэрлэж өгсөн юм.

IMG_2050

IMG_2029

IMG_2039

IMG_2058

IMG_2018

IMG_2011

IMG_2026

IMG_2016

IMG_2015

 

Leave a Reply

  • Facebook