ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2012 ОНЫ ЗОРИЛТ 94.8 ХУВЬТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Дүүргийн 2012 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг нутгийн захиргааны байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэн нийт 269 зорилтыг дэвшүүлэн ажилласнаар дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилт 94.8 хувьтай хэрэгжлээ.

Дүүрэг 2012 оныг “Хороодын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлэн ажилласнаар нийт 40063,2 сая төгрөгийн хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэсэн байна.

– Хороодыг цогцолбор байртай болгох ажлыг дэс дараатай хэрэгжүүлэн, 9,15,16,18 дугаар хорооны цогцолборын барилгыг ашиглалтад оруулж, 10,17,19-р хороонд хорооны цогцолборын барилга 90,0 хувьтай баригдаж байна.

 

– Хороодын хөгжлийг дэмжих санд 101,0 сая төгрөг төсөвлөн, хороодын соёлын танхимыг хөгжим, техник аппаратураар хангалаа.

 

– Хороо тус бүрт Нийслэлийн төсвийн 1710,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хог тээвэрлэх зориулалтын авто машин, дүүрэгт Цэвэр агаар сангийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 5 ширхэг хог тээврийн авто машин олгов.

 

– Дүүргийн төсвийн 400,0 сая төгрөгөөр хүн амын нягтрал суурьшил ихтэй 12-р хороонд 420 ширхэг лед гэрэлтүүлэг, 13,14,15,16-р хороонд орчин үеийн 40 ширхэг камер, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 5 хорооны гудамжуудад 250 гаруй гэрэлтүүлэг шинээр суурилууллаа.

 

– Иргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, 7-19 дүгээр хороодын дунд “Хоггүй хашаа, Хоггүй гудамж, Хоггүй хороо” сэдэвт болзолт уралдаан, аян зарлан, 70 иргэнийг Эко эргүүлээр, 1200 иргэнийг түр ажлын байраар ханган, 8 удаагийн их цэвэрлэгээгээр 609,1 тн хог хаягдлыг ачиж зайлууллаа.

 

Хүний хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр:

– Хүүхэд, өсвөр үеийн кабинетуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, ЭМН-ийн Поликлиник, Амбулатори 2-ын хүүхдийн кабинетад шаардагдах 20 гаруй нэр төрлийн 22,0 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж олгон, 2989 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, 120 хүүхдийг хяналтад авч эмчлэн эрүүлжүүллээ.

 

– Дүүргийн ЭМН-ийн Поликлиник I, эрчимт эмчилгээний тасаг, хүлээлгийн заал, тусгаарлах өрөө, цахим бүртгэлийн өрөө зэрэг 7 газарт хяналтын камер суурилуулснаар иргэдийг эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих нөхцөлөөр хангав.

 

– Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, Монголын бүх ард түмний спортын XIII их наадмыг дүүргийн хэмжээнд спортын 21 төрлөөр зохион байгуулж, 160 байгууллагын 1836 тамирчдыг хамруулсан ба дүүргийн баг, тамирчид нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 23 алт, 24 мөнгө, 32 хүрэл медалиар энгэрээ мялаалааа.

 

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэн, Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг 100 гаруй байгууллага, аж ахуй нэгжийн 5210 хүнийг хамруулан явууллаа.

 

– Лондон-2012” зуны олимпын XXX, Паралимпийн XIV наадамд оролцох баг тамирчдыг дэмжин нутаг дэвсгэрийн 60 гаруй байгууллага, аж ахуйн нэгжид шилжин явах цом, альбом аялуулснаар 7,0 сая төгрөг хуримтлуулан “Олимп-Хөгжил сан”-д хандивлалаа.

 

– Дүүргийн боловсролын салбар 2012 онд улсын төсвийн 378,0 сая төгрөгөөр сургууль цэцэрлэгийн их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

– Он дамжин хэрэгжиж буй 7, 9 дүгээр хорооны 100-150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, хүүхдээ хүлээн аваад байна.

 

– Мөн энэ онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 37 дугаар сургуулийн бүх давхрын ариун цэврийн өрөөг иж бүрэн, цэцэрлэгийн хүүхдийн зөөлөн эд, гал тогооны тоног төхөөрөмж, угаалгын машины шинэчлэлийг хийлээ.

 

– Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэн, төрийн өмчийн 12 сургуульд тус бүр 61,0 сая төгрөгийн үнэ бүхий цахилгаан индэр, 10 ширхэг компьютер, скайнер, принтер, ухаалаг самбар зэрэг техник тоног төхөөрөмжолгов.

 

– Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн сурч боловсрох, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх ажлыг дэс дараатай хэрэгжүүлэн, нийслэл, орон нутгийн төсвийн 700,0 гаруй сая төгрөгөөр 17, 49-р сургууль, 83-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилт, 72-р сургуулийн хөл бөмбөгийн талбай байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

– Хөдөлмөр эрхлэлтийн болон иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 5217 байнгын ажлын байр шинээр бий болгож, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй уул уурхайн хүнд машин механизмын чиглэлийн нарийн мэргэжлээр 580 хүнийг сургаж төгсөгчдийн 75,0 хувийг байнгын ажлын байртай болголоо.

 

Тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр:

– Энэ онд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр төвийн 6 хорооны нутаг дэвсгэрт 8 бичил цэцэрлэг, гэрийн хорооллын 10 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тоглоом суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн оршин суугчдад хүлээлгэн өглөө.

 

– Мөн алслагдмал гэр хороодын орчныг сайжруулах, гудамжийг тохижуулах, Иргэдийн хөгжлийн төвийн дэргэд бичил цэцэрлэг байгуулах, гэр хорооллын 10 байршилд гуу жалга, явган хүний гүүр шат хийх, 19-р хороонд гүний худаг, 13,17-р хороонд халуун усны барилга, 17-р хороонд Худалдаа ахуй үйлчилгээний төвийн барилгыг барьж гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжрууллаа.

 

– Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх, нөхөн тарилтыг үргэлжлүүлэн хийснээр Бага тойруу,Жуулчин, Чоймбол, Самбуу, төвийн хороодын 5 бичил цэцэрлэг, Явуугийн цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 5036 м2 талбайд 50 гаруймод, 32000 сөөг тариаллаа.

– Авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийснээр төвийн байшин хороолол доторх 5 км буюу 33000 м2 авто замыг шинэчиллээ.

– Мөн Бага тойруу, Самбуу, Сүхбаатарын гудамжны авто замыг өргөтгөн шинэчилж, явган зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилт, Тасганы овоо Энэбишийн гудамжны замын 2 талын тохижилтын ажлыг тус тус хийв.

Дээрх гудамжны тохижилтын ажилтай уялдуулан тус гудамжинд үйл ажиллагаа явуулдаг 27 аж ахуй нэгж, байгууллагагаднах орчноо тохижуулсан байна.

– Чингэлтэйн өргөн чөлөө Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх 1,9 км авто зам, Дэнжийн мянгаас Далан давхрынурдуур Телевизийн эцэс хүртэлх, Дэнжийн мянгын эцсээс гахайн байр хүртэлх 2,8 км авто болон явган замыг шинэчлэн, авто замын бродюр солих, борооны ус зайлуулах хоолой, авто замын хучилт, гэрэлтүүлгийн ажлыг хийн улсын комисст хүлээлгэн өглөө.

– Гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулан нийслэлийн төсвийн 450,0 гаруй сая төгрөгөөр дэд станц, кабель шинэчлэл, цахилгаан дамжуулах агаарын шугам шинчлэлтийн угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Both services let users create mobistealth review stations based on an artist and then listen to a queue of similar music

Leave a Reply

  • Facebook