ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРОО ЖИШИГ АВТО ЗАМТАЙ БОЛЛОО

IMG_1820

“Гэр хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар  13 дугаар хорооны Сургуулийн 14 дүгээр гудамжинд баригдсан байгалийн чулуун болон бетонон замын нээлт 6 дугаар сарын 25-нд боллоо.

Замын нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дэд бүтэц Тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал Э.Ганчимэг, 13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Рэнцэндорж, Засаг дарга Г.Бадамгарав нар, тус хорооны оршин  суугчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд  хэлсэн үгэндээ “Аливаа ажилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэх үе хамгийн сайхан  цаг мөч байдаг. Бид хийсэн ажлаасаа улам туршлагажиж, цааш хийх ажлын санаа санаачлага ундарч, яаран ордог, улирал,  цаг, хугацаагаа тооцон ажилладаг, алдаа дутагдлаа дүгнэж чаддаг байвал хамтын бүтээлүүд маань утгаа олж хороо, дүүрэг маань улам хөгжин цэцэглэх юм” гэв.

Энэ үеэр иргэнийхээ үүргийг биелүүлж бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан тус хорооны иргэн Цэрмааг дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гардуулж өгөв.

Замын нээлтийг туузыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ”ХХК-ийн захирал Э.Ганчимэг, 13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Рэнцэндорж, Засаг дарга Г.Бадамгарав нар хайчласан юм. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны   Сургуулийн 14 дүгээр гудамжинд 857.7 м2 байгалийн чулуун зам, 640 м2 бетонон авто  зам нийт 1516  м2 талбай бүхий 220 у/м авто замын ажлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хамт олон  хийж гүйцэтгэлээ.

IMG_1821

IMG_1883

IMG_1850

IMG_1870

IMG_1854

IMG_1889

IMG_1840

IMG_1815

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook