ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13, 16 ДУГААР ХОРООНД БАРИГДСАН ЖИШИГ АВТО ЗАМЫН ТАЛААР ИРГЭД ЮУ ХЭЛЭВ

IMG_1524

Чингэлтэй дүүргийн13, 16 дугаар хороонд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар жишиг авто зам баригдаж, ашиглалтад хүлээн авсан. Эдгээр жишиг авто замын талаар тухайн хорооны оршин суугчид, дүүргийн иргэдийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

IMG_1730-00

16 дугаар хорооны иргэн Г.Даваадорж:

-16 дугаар хорооны Согоотын 43, 44 дүгээр гудамжинд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар баригдсан  жишиг авто замын нээлтэд оролцлоо. Бусад дүүрэг үлгэр дууриалал авмаар санагдсан. Манайх яг энэ авто зам, явган хүний замтай хэсгийн айл биш.  16  дугаар хорооны  замтай манай гудамжны урдуур орж ирсэн шороон замыг   ийм жишиг болгоод холбочихгүй юм болов уу гэж бодож байлаа.

IMG_1789

12 дугаар хорооны иргэн М.Батбаяр:

-Дүүргийн 13 дугаар хороонд чулуу, бетонон авто зам бариад  дууссан. Манай хороонд “Хүчит шонхор”, “Нарантуул-2” зах байдаг хөл хөдөлгөөн үүрийн 03.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл тасардаггүй.  Оршин суугчид цагаан тоосонд дунд амьдардаг.  Тоосжилт нь хотын төвийнхний эрүүл мэндэд ч нөлөөлж байгаа. 13 дугаар хороотой чулуун замаар холбосон тохиолдолд агаарын тоосжилт илт буурна гэж иргэний хувьд боддог. Замын ачаалал ч багасна. “Нарантуул-2”, “Хүчит шонхор” захыг зорьсон хүмүүсийн хөдөлгөөн дээр,  32-ын  тойргийн замаар зуслан зорьдог  авто машины багагүй хэсэг нь 12, 13 дугаар хороог холбосон  байгалийн чулуун замаар явж   автозамын ачааллыг бууруулах боломжтой.  Би Чингэлтэй дүүрэгт өөр дүүргээс шилжиж ирээд 3 жил гаруй болсон. Хогоо хугацаанд нь ачдаг, гэрэлтүүлэг сайтай учраас хулгай, дээрэм гардаггүй, иргэд нь  айдасгүй, ажилсаг дүүрэг юм. Одоо замын асуудлаа шийдвэрлэчихвэл санаа зовох зүйлгүй болно.

IMG_1812

13  дугаар хорооны иргэн Г.Оюунгэрэл:

-Манай Сургуулийн гудамж биш. Гэхдээ энэ орчимд олон жил амьдарч байна.  Машины хөл хөдөлгөөн их, зам муу учраас тоосжилт, шороо байнга босно.   “Наран туул-2”, “Хүчит шонхор”  зах руу хүн их явдаг. Одоо шинэ замтай болохоор тоос, шороо босохгүй, бас их цэмцгэр харагдаж байна.

13 дугаар  хорооны иргэн Цэрмаа

IMG_1858-22

–Дүүрэг, хорооны бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо мэдээж  чухал. Сургуулийн 14 дүгээр гудамжинд байгалийн чулуун зам тавихад манайх хашаагаа татахаар болсон. Гэхдээ хашаа буулгаж, дахин барина гэдэг  багагүй бэрхшээлтэй. Үүнд хорооны ажилтнууд, зам барьсан хүмүүс хүртэл тусалж, хамтарч хийсэнд талархаж байна.

IMG_1884

13 дугаар хорооны иргэн С.Баясгалан:

-Манай байшин гудамж руугаа харсан цонхтой. Зам бариагүй байхад цонх нээж болдоггүй, цагаан тоосонд дунд л амьдарч байлаа. Өөдөөс харсан хашаанд нийтийн байр хөлсөлж, хүүхэдтэй айлууд ч байдаг.  Замын тэмдэг, тэмдэглэгээ,  хурд сааруулагч хийвэл тохиромжтой байх. Энэ замыг барьсан 10-аад залуучууд, тэднийг даргалж байсан  залуу их сайн ажилласан. Бараг 1 сарын хугацаанд барих шиг боллоо.

IMG_1543

IMG_1850

IMG_1885

Leave a Reply

  • Facebook