МЬЯНМАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НЭЭС ТУРШЛАГА СУДЛАВ

PIC_0628

Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улсын Засгийн газар болон бүх шатны гүйцэтгэх засаглалын өндөр албаны болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч 37 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улс даяар хэрэгжээд буй Төвлөрлийг сааруулах, Засаглалыг дэмжих ажлын хүрээнд “Нэг цонхны үйлчилгээ” төслийн үр дүнгийн туршлага солилцох жишиг болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд зочиллоо.

Зочид, төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан нар угтан авч, 16 дугаар хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлсэн, хэрэгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцлаа.

Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж “Манай дүүрэгт 2009 оны 4 дүгээр сард анхны “ Нэг цэгийн үйлчилгээ” дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд нээгдсэн. Одоо Чингэлтэй дүүргийн 19 хороонд “Нэг цонхны үйлчилгээ” хэрэгжиж байна. Судалгаагаар иргэдийн хамгийн их хандсан үйлчилгээг татвар, иргэний бүртгэл, банк тэргүүлж, 2010 онд 29266 хүн “Нэг цонхны үйлчилгээ”-г авч байсан бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар 144777 болж өссөн” гэдгийг танилцуулсан юм.

 

PIC_0621

PIC_0618

PIC_0632

PIC_0623

PIC_0631

PIC_0615

PIC_0604

Leave a Reply

  • Facebook