ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ “ТЭРГҮҮН ДЭД БАЙР”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан,албан хаагчдын уламжлалт “Цасны баяр-2013” өдөрлөг энэ сарын 12-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд боллоо.

Өдөрлөгийн үеэр “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт нийслэлийн 2013 оны Биеийн тамир спортын үйл ажиллагааны нээлт болж НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ болон харъяа байгууллагуудын албан хаагчид оролцов.

“Цасны баяр-2013” өдөрлөгийн хүрээнд цасны бүжиг, үндэсний сурын харваа, олс таталтын тэмцээнд оролцогчид өрсөлдөхийн зэрэгцээ “Улаанбаатар-2040-Зуны олимпийн наадам” сэдэвт цасан хотхон байгуулах зэрэг уралдааныг зохион байгуулсан байна.

Нийслэлийн 2013 оны Биеийн тамир, спортын үйл ажиллагааны нээлт, “Цасны баяр” өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилттай оролцож, байгууллагын нэгдсэн дүнгээр Чингэлтэй дүүрэг “Тэргүүн дэд байр” эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Jn0-1330 jncds certification https://justbuyessay.com practice test always depends on the nature of your qualification every qualified and professional persons know that certification is the beauty of degree and career

Leave a Reply

  • Facebook