ТҮМНИЙ НЭГ ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ САЙН ДУРААРАА

                          PIC_0612

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороон дээр Мьянмарын төлөөлөгчидтэй уулзах ажлаар явж байтал хорооны иргэний танхимд энэ 2 залуу ямар нэг зүйл чухалчлан ярьж байхтай таарч сонирхвол нэг нь нөгөөгөө ажилд авч байгаа юм байна.

Ажилд авч буй залуу хэлж байна “ Саяны долоо хоногт энэ хорооноос “Явуулын хөдөлгөөнт бирж” гэж аян явж байгааг дуулаад нэг хоёр хүн ажилд авдаг юм уу гээд, өмнө нь ажилд хүн авдаг байсан ч дандаа хараар явдаг байлаа. Энэ удаа харин бас ч гэж хүнд тусалж байгаагийнх албан ёсны болгочуул ядаж эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд байвал цаад хүндээ хэрэгтэй юм даа” гэж.

Өөрөө яриа өгье гэсэнгүй зүгээр л нэг хүнтэй ярьж байна гэж намайг бодсон бололтой, харин гялс зураг авахад “хөөе юу билээ сонин хэвлэл биш биз дээ” гэж санаа нь зовов.

Жирийн нэг хувиараа бизнэс эрхэлдэг энэ залууг Т.Энхнаран гэдэг тус дүүргийн оршин суугч юм байна.

Компанийн ажлын хажуугаар “Гэгээн Наран” иргэдийн бүлэг үүсгэж өөрсдийн хөрөнгө, хөдөлмөрөөрөө тохижилт үйлчилгээ, хур хог цэвэрлэгээ зэрэг нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Хийсэн ажлуудаа ярих дургүй “яахав дээ бас энд амьдарч байгаагынх орчноо сайхан байлгаад, нэг хоёр хүнд ажлаар тусалж байвал боллоо” гэх энэ залуугаар бахархах сэтгэл төрлөө.

PIC_0607

Leave a Reply

  • Facebook