“ХАМТАРСАН БАГИЙН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ” 4 САРЫН УРАЛДААНТ АЯНЫ ТАЙЛАНГ СОНСЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн ГХУАСЗСЗөвлөл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн ОУБ-ын Чингэлтэй, Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага хамтран “Хамтарсан багийн хариу үйлчилгээ” аяныг 3 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд зарласан.

Аяны хугацаанд явцын үнэлгээг 05 дугаар сарын 13-21-ны өдрүүдэд хийж, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

“Хамтарсан баг”-уудын дунд хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг эрт илрүүлсэн байдал, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулсан байдал зэрэг ажлын тайлан мэдээг сонссон байна.

Мөн явцын үнэлгээг 05 дугаар сарын 13-21-ны өдрүүдэд хийж, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Аяны тэргүүн байрт шалгарсан хороодын Гэр бүлд зөвлөгөө өгөх өрөөг тохижуулах, ажлын байранд шаардлагатай тоног төхөөрөмж олгох зэргээр урамшуулах юм.

 

Leave a Reply

  • Facebook