Үйлдвэрлэл, тохижилт, үйлчилгээний хэлтэс

A169

Үйлдвэрлэл тохижилт үйлчилгээний хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэр нутгийн хэмжээнд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, дэд бүтэц, тохижилт аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа Монгол Улсын хууль, тогоомжийн хүрээнд зохион байгуулж хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газар, Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, дэд бүтэц, хөдөө аж ахуй, хот тохижилтын чиглэлээр дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх, бодлого боловсруулж, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулж, тэдний үйр ажиллагааг дэмжих, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Дүүргийн нийтийн эзэмшилийн гудамж талбай, эдэлбэр газар, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт, тохижилт, ариун цэвэр, нийтийн эзэмшилийн эд хөрөнгийг сайжруулах талаар төлөвлөх, биелэлтийг хангуулан ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тус хэлтэс нь 1992 онд Засаг даргын Тамгын газар байгуулагдсан үеэс Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс 1992-1996, Орон нутгын үйлчилгээний хэлтэс 1996-2000, Тохижилт үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс 2000-2004, 2005 оноос Үйлдвэрлэл тохижилт үйлчилгээний хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Үйлдвэрлэл тохижилт үйлчилгээний хэлтэс нь дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлээр дүүргийн хэмжээний бодлого боловсруулж, иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, тэдний ажлыг дэмжиж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мөн эдэлбэр газар, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт, нутаг дэсгэрийн тохижилт, ариун цэвэр гэсэн өргөн хүрээг хамруулан үйл ажиллагааг явуулж байна.
Өөрөөр хэлбэл дүүргийн нутаг дэсгэрийг хамарсан газрын хөрсөн дээрээс нь эхлээд агаар мандал хүртэлх орон зайд үйл ажиллагааявуулжбуй бүхий чиглэл салбарыг хариуцан хяналт тавьж ирлээ.

Pandora is among the top apps in the app store and www.celltrackingapps.com/parental-control-android is the top free music in the ios app store

Leave a Reply

  • Facebook