Сая төгрөгөө авах иргэд хүсэлтээ харьяаллын дагуу нийгмийн ажилтандаа бичгээр гаргаж өгнө

a171

Засгийн газрын хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөг буюу “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тухайлбал “2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй “Хүний хөгжил сан”-гаас нэг сая хүртэлх төгрөгийн хишиг, хувь хүртэж болно” гэж заасан юм.

Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэл насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоогдсон 16 нас хүрсэн иргэн хишиг, хувиа авч болно гэсэн юм.

Харин эдгээр иргэд энэ мөнгөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Ж.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтай иргэдэд нэг сая төгрөгайг гурав хувааж 4, 5, 6 дугаар сард олгохоор болсон. Энэ мөнгийг авах иргэд хаана хандах вэ?
-Засгийн газрын хурлаар зарчмын хувьд шийдсэн байгаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдэд нэг сая төгрөгийг олгохоор болсон. Сая төгрөгийг яаж, хэдний өдөр олгох, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдгийг манай газраас боловсруулж өгсөн төслийн төвшинд Засгийн газарт орсон. Гэхдээ одоогоор манай газарт Засгийн газрын тогтоол албан ёсоор ирээгүй байгаа. Тэнд ямар өөрчлөлт орсныг сайн хэлж мэдэхгүй байна.

-Танай газраас гаргасан төслийн төвшин гэлээ. Төсөлд ямар байдлаар олгохоор болсон юм бэ?
-Ер нь бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний аймаг орон нутгийн хэлтсүүдээр дамжиж энэ мөнгийг олгоно. Урьдчилсан байдлаар нэг сая төгрөгийг гурав хувааж олгох чиглэлтэй байна. Үүнийг авахын тулд иргэд сум хорооны нийгмийн ажилтанд хандана. Материалаа бүрдүүлнэ. Ингэсний дараа өөрийн харьяаллын дагуу банкуудаар дамжин мөнгө авах ийм л ажиллагаа явагдана. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд хөдөлмөр алдалтын хувь хэмжээ, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон баримт бичгийг хүсэлтэд хавсаргах юм байна. Хэрвээ тухайн хүн нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг бол нэмэлт баримт бичиг шаардахгүй, тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас авна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд өөрсдөө хүсэлт гаргах боломжгүй хүн байгаа. Эдгээр иргэдийн хувьд?
-Хишиг, хувиа авах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргаж өгөх ёстой. Хэрвээ өөрөө хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эхнэр, нөхөр нь өмнөөс нь гаргаж болно. Хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, төрсөн он, cap, өдөр, иргэний үнэмлэхний дугаар, оршин суугаа хаяг зэргийг тодорхой бичнэ. Энэ дагуу аймаг, дүүргээс үүнийг нягталж, иргэдийн нэрсийн жагсаалтыг батална. Ингээд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх юм. Эндээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яамны Төрийн сангийн газар гэсэн дарааллаар явж Төрийн сангийн газраас шаардагдах хөрөнгийг cap, улирлын хуваарийн дагуу Хүний хөгжил санд шилжүүлнэ.

-Ирэх даваа гарагаас дээрх иргэдийн хүсэлтийг авахаар болсон гэсэн?
-Энэ талаар манайхаас албан ёсны шийд гараагүй байна.

Э.Пагмадулам

 

Pandora is a major competitor to itunes use cellphone to track where someone is radio, with many early reviews comparing the two services

Leave a Reply

  • Facebook