“АХМАДЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАРЪЯАЛЛЫН ДАГУУ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН МАТЕРИАЛ ШИЛЖИН ИРЖ БАЙНА

vlcsnap-2015-06-30-09h34m13s087

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 2013-2015 онд өргөдөл гаргасан иргэдийн материалыг Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны 2015 оны 6 дугаар сарын 3-ны А/471 дүгээр захирамжаар харьяа дүүрэгт нь хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Чингэлтэй дүүрэгт харьяалагдах 631 өргөдөл бүхий 16 хавтас материалыг иргэдийн бүрдүүлэх ёстой 13 төрлийн бичиг баримттай тулган шүүх ажиллагааг яг одоо хийж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжид “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулах журам мөн орсон. Сугалааг холбогдох ажлын хэсэг хэзээ хэрхэн зохион байгуулхыг тухайн үед нь мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна.

 

Leave a Reply

  • Facebook