Хятадын Засгийн газар Чингис хааны тухай кинонд ач холбогдол өгч эхэлжээ

a172

Хятадын Засгийн газар Чингис хааны тухай кино хийхээр анхаарлаа хандуулж, энэ ондоо багтаж зураг авалтыг нь хийхээр болжээ. Энэхүү киноны ерөнхий найруулагчаар Стивен Спилберг ажиллах тухай гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн агентлагууд дэлхий нийтээр цацаж байна. Уг киног ӨМӨЗО-ы Ордос аймагт хийх бөгөөд энэхүү санаачлагыг тус аймгийн Урлагийн хороо, уул уурхайн эздүүд гаргасан бөгөөд Хятадын Засгийн газар үүнд ихээхэн ач холбогдол өгч 300 сая доллараар ивээн тэтгэхээ амласан байна. Харин энэ кинонд оролцох гол болоод туслах дүрүүдийн 60 хувийг Ар Монголын жүжигчдээр бүрдүүлэх бөгөөд одоохондоо зөвхөн дүрийн сонголт явагдаж байгаа аж. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр бол энэхүү киноны Стивен Спилбергтэй хийж буй гэрээ гэхэд л гурван хуруу зузаан цаасан гэрээ байгаа бөгөөд нэрт найруулагч гэрээний урьдчилсан загварт гарын үсэг зурчихаад байгаа аж. Харин Ар Монголоос сонгох жүжигчдийг манай улсын яам, тамгын газрын шугамаар гэрээ байгуулан урих уу, эсвэл хувь уран бүтээлчидтэй нь шууд биечлэн очиж уулзаж, тохирох уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Shudraga.mn

 

Product features – jn0-1330 practice test software special discount offer for jn0-1330 exam practice test get 15% discount on purchasing of juniper jn0-1330 exam essay writing services bundle which contains both pdf practice questions and practice test software

Leave a Reply

  • Facebook