ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДИЙГ СТАНДАРТ БИЕ ЗАСАХ ГАЗАРТАЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

IMG_0198

“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийн  хүрээнд “Өрхийн ахуйн эрүүл орчин”   төсөл үргэлжилж байна.

Ажлын хүрээнд тус дүүргийн 16 дугаар хорооны 220 өрх айлаар 21 асуулт бүхий үнэлгээ, судалгааг хийж, эрүүл ахуйн зөвлөгөө өгч 90 өрхийн гаднах бие засах газрыг стандартын дагуу шинэчлэн сайжруулах, 20 өрхөд зориулалтын угаалтуур, 60 өрхөд зөөврийн усны сав өгөх юм.

Мөн хороодын 90 гаруй гудамжийг хамарсан эрүүл ахуйн уралдаан зарлаж, “Шилдэг хэсгийн ахлагч”, “Шилдэг гудамжны ахлагч”, “Шилдэг гудамж” шалгаруулж тухайн шалгарсан гудамжийг камержуулах, хашаануудыг хаягжуулах, будаж тохижуулах ажлуудыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хийх юм байна.

Тус ажлыг зохион байгуулагчдаас дүүргийн иргэдийг зүгээр эд зүйлс хүлээж авах биш өөрсдийн эрүүл ахуйн төлөө өөрсдөө гар, бие оролцохыг уриалж байна.

IMG_0209

IMG_0206

IMG_0205

IMG_0211

IMG_0201

 

 

Leave a Reply

  • Facebook