ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН БАЯР

a173

ОХУ жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус улсынхан энэ өдрөөр улсынхаа цэргийн сүр хүчийг харуулан баярын сүрт жагсаалыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээ Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхлэх юм байна.

 

 
Энэ жил 67 жилийнхээ ойтой золгож байгаа тус баярын жагсаалд Орос улс 100 гаруй сая рубль зарцуулдаг бөгөөд баярын үеэр аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн 200 мянга, цэргийн 130 мянга албан хаагч ажиллаж байна. Харин уг арга хэмжээг зочид, төлөөлөгчид нийлээд бараг 14 сая хүн үзэж сонирхоно гэсэн тооцоо гарчээ. Үүнээс гадна Оросын том, жижиг 5300 гаруй хот, тосгон дүүрэгт цэргийн 100 сүрт жагсаал явуулах аж.

 

 

 

Түүнчлэн тус талбайд болох жагсаалд 20 мянган цэрэг болон Топол-М баллистик пуужин, Эс-400 агаарын хамгаалалтын систем, Панцир-Эс1 хамгаалалтын систем, Искандер-М пуужин харвагч зэрэг 100 гаруй цэргийн тоног төхөөрөмжийг олны өмнө харуулах юм.

 

 

 

Мэдээллийн эх сурвалж  Chuhal.mn Б.Сэрж

 

Free juniper jn0-1330 practice test https://paper-writer.org question free demos of juniper jn0-1330 exam are available so that candidate can practice before the purchasing of the actual product

Leave a Reply

  • Facebook