ЗАЛУУСЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

Монголын Залуучуудын Холбоо, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн 19 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ. Нийт 250 орчим сая төгрөгийн өртөгтэйгээр босох цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг Монгол Залуучуудын Холбоо залуусынхаа дэмжлэг, тусламжаар бүрдүүлнэ гэж мэдэгдэв.

Тус цэцэрлэг нь нийт 290 м2 талбайтай бөгөөд хоёр анги, хоёр танхим, гал тогоотой, урлагийн заалтай байна. Цэцэрлэгийн барилгын ажлыг энэ сарын 3-ны өдөр эхэлж, есдүгээр сарын нэгэнд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.

Leave a Reply

  • Facebook