“Чингэлтэй дүүргийн 8-р хорооны гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил”-ын тендерийн урилга

Огноо : 2013 оны 11-р сарын 01

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүргийн 8-р хорооны гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА 13/072

Чингэлтэй Дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос 8 дугаар хорооны гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоног хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ буюу тухайн тендерт санал болгож байгаа тендерийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцүү ба түүнээс дээш байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн  тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

– 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

– Эсвэл цахилгаан шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл

Тендерийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй Дүүргийн Засаг даргын тамгын газрын байр,Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө, Утас: 70110769 /Факс: 976-11-328558

www.e-procurement.mn сайтад 2013.11.01-нд нийтлэгдсэн.

Leave a Reply

  • Facebook