ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН УДИРДЛАГАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дүүргийн Дотоод аудитын албанаас цэцэрлэгүүдийн зарим үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэнтэй холбогдуулан цэцэрлэгүүдэд илэрсэн зөрчлийн талаар зөвлөн туслах, эрсдэлийн удирдлагаар хангах, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор цэцэрлэгүүдийн эрхлэгч, нягтлан бодогч нарт уулзалт, сургалт зохион байгуулав.

Сургалтын үеэр “Дотоод аудитын ач холбогдол, үйл ажиллааны чиглэл, ашиг сонирхолын зөрчил, орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах хамгаалах талаар” албаны дарга Ц.Жаргалтай, “Аудитаар илэрсэн зөрчил, зөрчлийг арилгахад цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж”-ийг аудитор Б.Батбилэг, Ц.Даваасүрэн нар өгөв.

 

 

 

Leave a Reply

  • Facebook